Орон нутгийн замд зорчигч тээвэрлэж явсан автобусны жолооч явган зорчигч дайрч, цогцсыг нь нуугаад хэргийн газраас зугтжээ

Орон нутгийн замд зорчигч тээвэрлэж явсан автобусны жолооч явган зорчигч дайрч, цогцсыг нь нуугаад хэргийн газраас зугтжээ

Орон нутгийн замд зорчигч тээвэрлэж явсан автобусны жолооч зам тээврийн ноцтой осол гаргаж, хэргийн газраас зугтжээ.

Тодруулбал, Улаанбаатар Увс чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэйвел” ХХК-ийн автобусны жолооч 53 настай эрэгтэй Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи гэх газарт зургаадугаар сарын 22 ны өдөр явган зорчигч дайрч, хөнөөгөөд цогцсыг нь ээлжийн жолоочтойгоо хамтран зөөвөрлөж, хэргийн газраас зугтсан байна. Энэ талаар тус автобусанд зорчиж явсан иргэд цагдаад мэдээлжээ. Одоогоор хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар шалгаж буй аж.