ЦЕГ: Хүй долоо худгаас эртний эмээл, хазаар болон бусад эд зүйлсийг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

ЦЕГ: Хүй долоо худгаас эртний эмээл, хазаар болон бусад эд зүйлсийг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 04.00 цагийн үед /2023.07/ "Хүй долоо хутаг"-т буудалласан уяачийн гэрээс эртний хоёр эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгөн аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай хулгайд алдагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Холбогдох этгээдийг Эрүүгийн хуулийн 17.1 хулгайлах гэмт хэрэг гэх зүйл ангиар эрэн сурвалжилж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн тус алдагдсан эд зүйлсийн талаар баттай мэдээлэл өгсөн иргэнд 100 сая төгрөгийн шагнал өгнө гэж эд зүйлсээ алдагдсан иргэд зарласан байна лээ" гэлээ. 

 




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө