Давж заалдах шатны шүүх хуралд Д.Мөнх-Эрдэнэ цахимаар оролцож байна

Давж заалдах шатны шүүх хуралд Д.Мөнх-Эрдэнэ цахимаар оролцож байна

Хөх хотын ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд явагдаж байна. 

Тус шүүх хуралд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь цахимаар оролцож байгаа юм. Мөн тус шүүх хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Ганбаатар нар ажиглагчаар оролцож байна. 

Анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан, нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож 3 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах шийдвэр гаргасан байдаг. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө