Иргэн рүү хутга барьж танхайрсан ачилтын компанийн ажилтанг 14 хоног баривчилж, 30 цагийн албадан сургалтад хамруулахаар болжээ

Иргэн рүү хутга барьж танхайрсан ачилтын компанийн ажилтанг 14 хоног баривчилж, 30 цагийн албадан сургалтад хамруулахаар болжээ

Автомашин ачдаг компанийн ажилтан маргаан дэгдээж, хутга барьж танхайрч байгаа бичлэг өнгөрсөн зургаадугаар сарын 28-ны өдөр /2023.06.28/ цахим сүлжээнд нийтлэгдэж, олны дургүйцлийг төрүүлсэн.

Улмаар тухайн ачилтын компанид хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгвэл хутга барьж танхайрсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар шүүхээс түүнийг 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэвэр гаргажээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва их дэлгүүрийн хажууд 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр “Машин ачилтын компаний хүн хутга гаргаад нэг залуу руу дайраад байна” гэх гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны долдугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэвэр гаргаж шийдвэрлэжээ.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө