ШУУРХАЙ: Улаанбаатараас 12, 13 настай хүүхдүүд Инчоны нисэх буудал руу залгаж, "Онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан" хэмээн сүрдүүлсэн талаар БНСУ-ын хэвлэл мэдээлжээ

ШУУРХАЙ: Улаанбаатараас 12, 13 настай хүүхдүүд Инчоны нисэх буудал руу залгаж, "Онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан" хэмээн сүрдүүлсэн талаар БНСУ-ын хэвлэл мэдээлжээ

Энэ сарын 22 /2023.06.22/-ны өдрийн 10:40 цагийн орчимд БНСУ-ын “Инчон” олон улсын нисэх буудал руу үл таних этгээд залгаж, англи хэлээр “Инчоноос Сидней рүү нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан. Би террорист байна” гэсэн талаар өнөөдөр /2023.06.29/ Солонгосын хэвлэлд мэдээлжээ. 

Ингээд БНСУ-ын аюулгүй байдлын албаны хүмүүс шуурхай арга хэмжээ авч тус хэргийг шалгахад Монгол Улсын Улаанбаатар хотод амьдардаг 13 настай Б, 12 настай А нар айлган сүрдүүлж, тус дуудлагыг хийсэн болох нь тогтоогдсон байна.

Иймд БНСУ-ын цагдаагийн газраас Монгол Улсын цагдаагийн байгууллагатай яаралтай холбогдож, хэрэг явдлын талаар  мэдэгдсэн байна. Харин А нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ, “Би Google Maps-ээс Инчоны нисэх буудлын утасны дугаарыг хайж олоод, сониуч зандаа хөтлөгдөж тоглоом хийсэн” хэмээн ярьсан талаар Солонгосын n.news.naver.com сайт мэдээлжээ. Мөн тус мэдээлэлд, “Монголын цагдаагийн ерөнхий газраас насанд хүрээгүй А, Б нарын эцэг, эхэд хэв журам зөрчсөн гэх үндэслэлээр БНСУ-д мөрддөг хуульд дүйцэхүйц эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөсөн” гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: n.news.naver.com




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө