Л.Чинбатад холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх үү, яллагдагчаар татах уу гэдгийг прокурор шийднэ

Л.Чинбатад холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх үү, яллагдагчаар татах уу гэдгийг прокурор шийднэ

"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явцын талаар Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

Л.Чинбатад зургадугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 20.16, 13.14-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Цагдаагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Улмаар зургадугаар сарын 26-нд Эрүүгийн хэрэг нээж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээж аваад ажлын гурав хоногийн дотор шийдвэр гаргана. Одоо прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэх үү, яллагдагчаар татах уу гэдгийг шийдвэрлэхээр хянаж байгаа аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө