Монгол-Оросын хамтарсан III сургууль болоно "Ленин" клубийн барилгын маргаан өдгөө ч Монгол, Оросын хооронд далд үргэлжилсээр байгаа аж.
Тодруулбал, өнгөрсөн жил Монгол-Оросын хамтарсан III сургуулийг Монгол Улсын өмч мөн, биш гэх маргаан өрнөх үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Соронзон “Орос Монголын хамтарсан сургууль бол ОХУ-ын өмч. Тиймээс хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ өмчийг “Та үүнийг харж, хамгаална. Захиран зарцуулна” гээд надад хариуцуулж, хүлээлгэж өгсөн. Тиймээс би өнөөдөр ОХУ-ын энэ том өмчийг хариуцаж байгаа хүн учир “Боловсролын сайд намайг халчихлаа” гээд гүйгээд явж болохгүй байна. Харин өмч хөрөнгөний асуудлаа шийдсэний дараа энэ асуудлыг ярьж болно” гэдгийг тодотгож байсан.
Улмаар Орос III сургуулийг ОХУ-д шилжүүлэх саналыг өнгөрсөн оны 11 дүгээр сард сурагчдын эцэг, эхчүүд гаргаж, элчин К.Азизовт хүргүүлж байсан юм. Харин үүнийг санаачилсан Т.Бат-Эрдэнэ гэх залуу удалгүй Х.Баттулгын удирддаг МоАХ-ны Хэрэг эрхлэхийн дарга болсон.
Тэгвэл "Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг ОХУ-ын өмч" тиймээс энэ асуудлыг яаралтай нэг талд гарах нь зүйтэй хэмээн Оросууд яаруулах байгаа байна. Мөн тэд нэлээд олон жилийн өмнө МАН-д бэлэглэсэн гэгдэж буй хуучнаар “Ленин клуб” буюу “Санкт Петербург” төвийг ч Оросын өмч хэмээн үзэж байгаа учир шилжүүлж авах асуудлыг холбогдох албаныханд тавьж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
"Монгол-Оросын хамтарсан III сургуулийг УИХ-ын 29 дүгээр тогтоол, НИТХ-ын тэргүүлэгчдийн 97 дугаар тогтоолоор 1999 онд Монгол Улсын өмчид авсан байдаг юм. Харин ОХУ-ын талаас 1999 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт "Ленин клуб"-ийн барилгыг бүртгүүлж байсан ч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны шийдвэрээр дээрх 1999 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэн, нийслэлийн өмчит бүртгэн авч байжээ.
Оросууд үүнийг эсэргүүцэж, "Ленин" клуб, Монгол-Оросын хамтарсан III сургууль нь Оросын өмч хэмээн үзэж, өөрийн болгох асуудлын эцэслэн шийдвэрлэхийг Монголын талаас шаардаж байгаа аж. Өмнө нь тус улсаас "Ленин" клубийг Оросын өмч хэмээн маргаж байсан ч шүүх тэдний нэхэмжлэлийн шаардлагын хангахгүй орхиж байсан юм.