Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүдийг гэм буруутайд тооцвол тэднийг эргүүлэн татах асуудал яригдана

Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүдийг гэм буруутайд тооцвол тэднийг эргүүлэн татах асуудал яригдана

Хөгжлийн банкны гэх хэргийг шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүн өнөөдөр 16 цагаас шийдвэрээ танилцуулахаар товлоод байгаа. 

Хөгжлийн банкны гэх хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг,  Х.Ганхуяг нарыг шүүх гэм буруутайд тооцвол тэднийг эргүүлэн татах асуудал яригдах аж.

Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

10.1.6-д гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон

Мөн хуулийн 10.2. Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.