СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Орхон” голд осолдож, амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Орхон” голд осолдож, амь насаа алджээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар “Орхон” голд 1 хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 25-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн М /25 настай, эрэгтэй/-г зургаадугаар 25-ны өдрийн 14:26 цагаас мөн өдрийн 21:35 цаг хүртэл “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл “Орхон” голын 3м-ийн гүн усанд 4 удаа шумбаж, завиар усаар урсаж, эрэг дагуу явганаар 42 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:35 цагт түр зогсоосон. Зургаадугаар сарын 26-ны өдрийн 05:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж 05:35 цагт осолдсон газраас баруун хойд зүгт 6 км-т /солбицол: 50 14’27.2544’’N, 106 9’59.9256’’E/ голын усан дотроос цогцсыг олж гаргасан.