“Гандантэгчилэн хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийг Улсын Ерөнхий Прокурорын газраас Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харьяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэгт хэд хэдэн хүнийг гэрчээр дуудаж, тайлбар мэдүүлэг авсан байна. Хэрэв тухайн хүмүүсийг хэрэгт холбоотой гэж үзвэл яллагдагчаар татах аж.
