"Цагдаагийн албан хаагчид жирэмсэн эмэгтэйг зодсон асуудал байхгүй. Прокурор хянаж байгаа" гэв

"Цагдаагийн албан хаагчид жирэмсэн эмэгтэйг зодсон асуудал байхгүй. Прокурор хянаж байгаа" гэв

Дорнод аймагт цагдаагийн албан хаагчид жирэмсэн эмэгтэйг зодсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байгаа. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Ирсэн мэдээллээс дүгнэлт хийхэд жирэмсэн эмэгтэйг зодсон гэх асуудал байхгүй. Зөрчил гаргасан гэх иргэдийн үйлдлийг шалгахаар аймгийн цагдаагийн газраас Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүн очсон. Эдгээр иргэд лайв, бичлэг хийсэнтэй адил ЦАХ-ын бүх үйлдэл мөн адил бичлэгтэй, баримтжуулагдсан хуулийн хүрээнд Прокурорын байгууллагын хяналтад байна.

ЗШШТХ-д зааснаар холбогдох шалгалтын ажиллагааг үлгэрлжүүлэн Прокурорын байгууллагын хяналтад аймаг дээр хийгдэнэ" гэлээ.