"Оюутан цэрэг" хөтөлбөрийн хүрээнд цэрэгт татагдаад дөрөв хоносон хүү ЗХЖШ-ын 119 дүгээр ангид нас барсан хэрэг гарчээ

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн хүрээнд цэрэгт татагдаад дөрөв хоносон хүү ЗХЖШ-ын 119 дүгээр ангид нас барсан хэрэг гарчээ

Оюутан цэрэг хөтөлбөрийг манай улс найм дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухай оюутан цэргийн тоог нэмэгдүүлж 160 оюутан хамрагдаж байсныг 1500 болгон нэмэгдүүлсэн байдаг.

Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид энэ сарын 19 /2023.05.19/-ны өдөр “Оюутан цэрэг”-т татагдсан 20 настай Б хүү дөрөв дэх өдрөө буюу энэ сарын 22 /2023.05.22/-ны өдөр нас барсан хэрэг гарчээ. Энэ талаар түүний ах Г.Батдэлгэр, “Цэргийн ангиас нь дасгал хийж, гүйх явцад ухаан алдсан. Гурав хоног ухаангүй байсны улмаас нас барсан гэсэн тайлбарыг өгсөн. Зэвсэгт хүчний 119 дүгээр анги нь “Бид зөвхөн байраар л хангадаг. Сургалтыг хотоос ирсэн хүмүүс тусгай программаар зохион байгуулдаг” гэсэн" хэмээх тайлбарыг өгчээ.