БАРИМТ: Монголд нууцаар ирэх байсан "шашны гаж урсгал"-ын эзэн Ли Ман Хигийн удирддаг ТББ-тай С.Нэргүйтэй хамтран шашны хурал хийжээ

БАРИМТ: Монголд нууцаар ирэх байсан "шашны гаж урсгал"-ын эзэн Ли Ман Хигийн удирддаг ТББ-тай С.Нэргүйтэй хамтран шашны хурал хийжээ

"Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” гэх шашны гаж урсгалыг үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн Ли Ман Хи /Lee Man Hee/ гэгч нь Монгол Улсад "нууц"-аар ирэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Түүнийг ямар зорилгоор Монголд ирэх гэж байсан нь анхаарал татаж байсан юм. Тэгвэл "Ли Ман Хи гэгч нь Монголд ирэх гэж байгаа" гэх мэдээлэл ил болсонтой холбоотойгоор өөрийн биеэр ирээгүй байна. Харин тэрбээр төлөөлөгчөө манай улс руу явуулж, Монголд томоохон хэмжээний шашны уулзалт арга хэмжээнд оролцуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

-СОЛОНГОСЫН ШАШНЫ ГАЖ УРСГАЛЫН БАЙГУУЛЛАГА ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНЫ АХ С.НЭРГҮЙТЭЙ ХАМТАРЧ ХУРАЛ ХИЙЖЭЭ-

Тодруулбал, "Шинэ тэнгэр газар” гэх гаж урсгалын үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн Ли Ман Хигийн бие төлөөлөгч энэ сарын 20 /2023.06.20/-ны өдөр Туушин зочид буудалд болсон "Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл" гэх бага хуралд оролцсон байна. Тус арга хэмжээг "HWPL" Олон улсын ТББ, "Сайн номуун" хийд зохион байгуулжээ. 

Хамгийн ноцтой нь "HWPL" Олон улсын ТББ нь дээрх өгүүлсэнчлэн БНСУ-д төвтэй "Шинчонжи" буюу "Шинэ тэнгэр газар" гэх шашны гаж урсгалыг үүсгэн байгуулсан Ли Ман Хи  хэмээх иргэний удирддаг байгууллага аж. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тус байгууллагатай дээрх арга хэмжээг хамтран зохион байгуулсан "Сайн номуун" хийд нь одоогийн Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Нэргүйнх юм. Товчхондоо, "Монголд "нууц"-аар ирэхээр төлөвлөөд байсан "Өөрийгөө Есүсийн элч" гэж итгүүлж, эрхшээлдээ оруулдаг “Шинчеонжи” гэх шашны гаж урсгалын эзэн Ли Ман Хи гэгч нь Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Нэргүйтэй хамтран "Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл" гэх бага хурлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж, оролцох гэж байсан байж магадгүй байна.

Шашны бага хурал зохион байгуулахаар байгуулсан тэдний гэрээ

-ШАШНЫГАЖ УРСГАЛ ТУЛ ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЖЭЭ-

Тэд тус хурлынхаа урилгыг тарааж, монголын шашны хэд хэдэн байгууллагын төлөөлөл оролцсон байна. Харин Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд "Шашны гаж урсгалын төлөөлөл байж болзошгүй байгууллага зохион байгуулж, оролцож байгаа учир тус хуралд оролцох боломжгүй" гэдгээ мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл ч байна. Сүүлийн үед ил болоод буй ламхай нарын эрхийн зөрчлийн асуудал ноцтой ч үүний ард магадгүй бурханы шашны эсрэг явуулж буй сөрөг мэдээлэл нь ч дээрх арга хэмжээтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. 

Тэдний тараасан урилга

Ямартай ч "Шинэ тэнгэр газар" гэх шашны гаж урсгалын эзэн Ли Ман Хи гэгчийн удирддаг "HWPL" Олон улсын ТББ нь Шадар сайд С.Амарсайханы ах С.Нэргүйн эзэмшлийн "Сайн Номуун" хийдтэй хамтран "Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл" гэх бага хурлыг зохион байгуулсан аж.