СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Орхон” голын усанд 23 настай иргэн, 9 настай бага насны хүүхэд осолджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Орхон” голын усанд 23 настай иргэн, 9 настай бага насны хүүхэд осолджээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас баруун зүгт 20 км, Сант сумаас зүүн урд зүгт 18 км Ивэн багийн Орхон голын гүүр гэдэг газарт “Орхон” голын усанд 1 том хүн, 1 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн С /23 настай, эрэгтэй/, М/9 настай, эрэгтэй/ нар усанд осолдсон байсан тул осолдсон газраас хойд зүгт “Хясаатай-Овоо” гэдэг газар хүртэл голын усаар завьтай, голын эрэг дагуу явганаар нийт 30 км-т, агаараас нисэгчгүй нисэх аппарат /дрон/-аар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 21:53 цагт түр зогсоосон. 06.23-ны өдрийн 04:50 цагт дахин эхлүүлжээ.  Иймд иргэд та бүхний сонор сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.