“Гандантэгчилэн хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийг прокуророос шалгаж эхэлжээ

“Гандантэгчилэн хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийг прокуророос шалгаж эхэлжээ

“Гандантэгчилэн хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийг Улсын Ерөнхий Прокурорын газраас Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харьяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харьяаллын гэмт хэрэг болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалал тогтоосон насанд хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Урьд өмнө нь сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдээгүй аж.