ШУУРХАЙ: "Миний сүлжээ" дэлгүүрт гал гарч, хоёр иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал хүнд байна

ШУУРХАЙ: "Миний сүлжээ" дэлгүүрт гал гарч, хоёр иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал хүнд байна

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо "Миний сүлжээ" дэлгүүрт гал гарч, хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа.

Тодруулбал, Тус дэргүүрийн В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчний пирон шатжээ. Уг гал түймэрт Миний сүлжээ дэлгүүрийн 3 ажилтан түлэгдсэн байна. Ослын улмаас хоёр иргэн нас барж нэг иргэний биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Гал түймрийг Онцгой байдлын албаны аврагчид унтрааж, галд өртсөн иргэнийг ЯТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн байна.