АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн буюу Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Г.Энхболд бусдыг зодож, эрүүл мэндийг нь хохироосон хэрэгт холбогдон, цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ, түүний хүргэн Г.Энхболд болон иргэн Т.Хаянхярваа гээд Баянгол дүүргийн АН-ын гишүүд өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр /2023.05.28/ бурхан болоочийн хойдын буянд зориулж суварга босгож, шашин номын ажилд оролцохоор Архангай аймгийн Хотонт сумыг зорьсон байна. Ингээд тэд Архангай аймгийг зорих замдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгэн амралтын газарт буудаллаж, хоноглосон байдаг.
Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд иргэн Т.Хаянхярваагийн эрх чөлөөнд халдсан байдаг. Иймд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын Хархорин сумын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа эхлүүлж хохирогч Т.Хаянхярваагийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилуулан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр /2023.06.21/ иргэн Т.Хаянхярваа өөрийн facebook хуудастаа мэдээлэл хийсэн байна. Тэрбээр, "өөрийн нүдэндээ яс нөхүүлэх, болор нөхүүлэх хагалгаанд орсон. Цаашдаа нүдний хараагаа алдаж болзошгүй байгаа. Гэтэл "гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан" гэж мэдэгдлээ.
ВИДЕО: