Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу явж байгаа төмөр замын тээврийн үнийг нэмэх саналыг Монголын тал гаргасан ч ОХУ-ын тал судална гэжээ

Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу явж байгаа төмөр замын тээврийн үнийг нэмэх саналыг Монголын тал гаргасан ч ОХУ-ын тал судална гэжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкын урилгаар энэ сарын 18-22 ны өдрүүдэд Орост ажлын айлчлал хийж байгаа. УИХ-ын даргын айлчлалын үеэр олон жил яригдаж байсан "Улаанбаатар төмөр зам"-ын 1949 онд анх хийгдсэн хэлэлцээрт өөрчлөлт оруулж, дүрмийн санг хоёр талаасаа тус бүр 83.7 тэрбум төгрөгөөр нэмэх энэ асуудал эцэслэн шийдэгдсэн байна.

Харин тус айлчлалын үеэр, төмөр замын транзит тээврийн үнийг нэмэх саналыг Монголын талаас гаргасан ч Оросын тал тодорхой хугацаанд судалсны дараа шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн байна.

Тодруулбал, Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу явж байгаа зэрэг транзит тээврийн үнийг нэмэх саналыг Зам, тээврийн хөгжлийн сайдын зүгээс гаргасан аж. Тус нэмэгдлээс төмөр замын ажилчдын цалин нэмэх, замын их засвар, вагон зүтгүүр худалдан авах зэрэг хөрөнгө оруулалт зарцуулалт шийдэгдэх ёстой байж. Харин Оросын тал транзит тээврийн үнийг нэмбэл ачаа илгээгчид өөр улсаар дамжуулаад явуулах эрсдэлтэй тул тодорхой хугацаанд судлаад шийдвэр гаргаж гэжээ.