Ц.Элбэгдорж: Англи хэлний заалтыг УИХ-ын гишүүд буцааж босгосон нь дээр. Хүүхэд бүрийн сурах эрх нээлттэй байг /ВИДЕО/

Ц.Элбэгдорж: Англи хэлний заалтыг УИХ-ын гишүүд буцааж босгосон нь дээр. Хүүхэд бүрийн сурах эрх нээлттэй байг /ВИДЕО/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Боловсролын ерөнхий хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргаж, түүний саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Ингэснээр байнгын хороо дээр "Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалт унасан юм. 

Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, "Англи хэлний заалтаа нэгдсэн чуулганаар УИХ-ын бусад гишүүд буцааж босгосон нь дээр дээ. Яаж ч тайлбарлаад хуулиар хаачихлаа гэж ойлгоод байна. Хүүхэд бүрийн сурах эрх нь хуулиар нээлттэй байг. Консерваторууд Лондонд цуглав. Дэлхийн Ардчилсан Холбоо үүссэний 40 жилийн ой, хурал давхцаж байна. Маргарет Тетчер, Роналд Рейган нарын санаачлагаар байгуулагдсан гэж үздэг. Үдшийн хүндэт зочноор Борис ирж оролцов. Сайн үг хэллээ. Түүнийг ойлгоход Англи хэл хэрэгтэй" гэж жиргэжээ.



Сэтгэгдэл

Нийт: 3 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Зочин   [172.68.93.133]   2 years ago
Англи хэлтэй болчихвол Элбэгдорж шиг гадныхантай нийлж луйвар хийж баяжих боломж нээгдэнэ.
Хариулах

Үнэн   [172.69.252.169]   2 years ago
Элбэгдорж зангиагаа зүүгээд гутлдаа тослоод шгүүх дээр оч. Эрдэнэтийн 49, Дарханы Төмөрлөг, Хөтөлийн луйврын хэрэг чинь шийдэгдсэн. Одоо шоронд ороход бэлд. Ард иргэдээс хулгайлсан мөнгөөр гадаадад хэсүүчлэн тэнүүчлэхээ боль.
Хариулах

Зочин   [172.69.252.153]   2 years ago
ЧИНБҮРЭЭН ЧИ АНГИ Л ХЭЛТЭЙ МАСС БИЙ БОЛОХООС ЮУНД АЙВ АЙН БҮХ НИЙТЭЭР ОРОС ХЭЛ ҮЗЭЭД ОРОС БОЛЧИХСОН МОНГОЛ БАЙХГҮЙ ШҮҮ ПИЗДАА МИНЬ
Хариулах


Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө