ШУУРХАЙ: Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан галт тэрэг осолдож 10 гаруй вагон замаасаа гарч, гурав нь унажээ

ШУУРХАЙ: Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан галт тэрэг осолдож 10 гаруй вагон замаасаа гарч, гурав нь унажээ

Өчигдөр /2023.06.15/ Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан галт тэрэг 17:00 цагийн орчимд "Шаргын овоо" гэх зөрлөгийн орчимд замаасаа гарч осолдсон хэрэг гарсан байна. Ослын үеэр 10 гаруй вагон замаас гарч, гурван вагон нь унасан талаар эх сурвалж мэдээллээ.  Одоогийн байдлаар вагон унасан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд ослын газар цагдаа болон УБТЗ-аас ажлын хэсэг томилон ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Харин ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон эсэх талаар одоогоор гараагүй байна.

Ослын гэрэл зураг, Эх сурвалж: twitter.com/BoldkoD

Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө