ШУУРХАЙ: "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" гэгчийг Засгийн газраас өнөөдөр өргөн барьж, УИХ яаралтай хэлэлцэхээр болжээ

ШУУРХАЙ: "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" гэгчийг Засгийн газраас өнөөдөр өргөн барьж, УИХ яаралтай хэлэлцэхээр болжээ

Өчигдөр /2023.06.14/ орой Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, өнөөдөр /2023.06.15/ УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол болон Ашиг сонирхлын хуулийг парламент яаралтай горимоор хэлэлцэж батлахаар болсон” гэх мэдээллийг өгч байна.

Тус УИХ-ын тогтоол болон хууль батлагдсанаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шувуу, Шүүр, Шүгэл, Шилжүүлэн авах, Шил гэсэн “Таван Ш” ажиллагаа эрчимжиж авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байхдаа орон зайлсан хүмүүсийг ч олж ирэх ажиллагаа хурдтай явагдах ажээ. Мөн авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хянан шийдвэрлэх эрх зүйн орчин сайжирна гэж үзэж байгаа ажээ. 




Өнөөдөр луу өдөр

40 минутын өмнө

Өнөөдөр туулай өдөр

23 цагийн өмнө