УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК Хөгжлийн банкнаас 33,15 тэрбум төгрөгийн зээл авсан ба тус компани нь Х.Ганхуяг гишүүний төрсөн дүүгийн нэр дээр бүртгэлтэй компани байдаг.
Харин тус компанийн хувьцаа эзэмшигчээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням бүртгэлтэй байж байгаад хасуулсан байдаг бол Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд “Вертекс майнинг партнер” ХХК-нд зээл олгох шийдвэр гарсан гэдэг. Иймд өдгөө Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар шүүгдэж байгаа. Харин энэ хугацаанд “Вертекс майнинг партнер” ХХК нь 2022 оны зургаадугаар сард Хөгжлийн банкаас зээлсэн 33 тэрбум төгрөгөө төлж барагдуулсан гэх мэдээлэл гараад байна. Товчхондоо, “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкны зээлийн асуудал олны анхааралд орох үеэр авсан зээлээ эргүүлэн төлж барагдуулсан байдаг. Харин зээл авсан байдал нь хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул ийнхүү шалгагдаж буй.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөгжлийн банкнаас зээлсэн 33 тэрбумаа, хүүтэй нь буцаагаад төлжээ.
— KENZOO #1818 (@kenzod1818) June 13, 2023
Болжээ, болж ?
?Залуучууд, ухамсартай өөр байна pic.twitter.com/AccqaXHqNb