Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн оны есдүгээр сард /2022.09.06/ ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний мөнгө авч байсныг газар дээр нь илрүүлэн баривчилсан талаар бид тухайн үед мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тодруулбал, ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нь "Хасу Эрчим" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс тендер сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсний авлигалд их хэмжээний мөнгө авч байгаад хуулийнханд баригдсан байдаг. Улмаар түүнийг прокурорын зөвшөөрлийн дагуу 461-р хорих ангид цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.