Жүжигчин У.Цогтбаяр согтуурсан үедээ "амиа хорлоно" гэж гэр бүлийн хүмүүсээ айлгаж, танхайрсан гэх хэргээр тавдугаар сарын 23-ны өдөр баривчлагдсан билээ. Тэгвэл түүнийг баривчилсан хугацаа дуусаж, тэрбээр суллагдсан байна. У.Цогтбаяр нь саатулагдаж байх хугацаандаа 10 цагийн албадан сургалтад хамрагдсан талаар эх сурвалж мэдээллээ.
