Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн О.Сийлэгмаа төрийн хамгаалалт авах хүсэлт гаргалаа

Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн О.Сийлэгмаа төрийн хамгаалалт авах хүсэлт гаргалаа

Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэрээ БЗС-гийн дарга Д.Гарди, сайд асан Л.Цэдэвсүрэн нарын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаараа хэлсэн. Мөн О.Сийлэгмаа нь эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллээр шүгэл үлээсэн нь эрсдэлтэй байгаа учраас төрийн хамгаалалт авах хүсэлтийг гаргаж байгаагаа онцоллоо.