Онгоцны хаалгыг нээсэнтэй холбоотойгоор ослын хаалганы урд талын суудлын худалдааг хоригложээ

Онгоцны хаалгыг нээсэнтэй холбоотойгоор ослын хаалганы урд талын суудлын худалдааг хоригложээ

"Asiana Airlines” компанийн онгоц Дэгүгийн нисэх онгоцны буудалд буухын өмнөхөн нэгэн зорчигч ослын хаалгыг нээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор Солонгос улсад шинэ олон санал санаачлага, хэлэлцүүлэг өрнөж байна. Тухайлбал, 

Цаашид ослын хаалганы урд талын суудлын худалдааг бүрэн зогсоож, зорчигчдоос гэмтлийн мэдээ болон санал хүсэлт хүлээн авах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Asiana Airlines компани Дэгү олон улсын нисэх онгоцны буудлын нэгдүгээр давхарт нислэгийн хохирол болон санал хүсэлт хүлээн авах хэсгийг бий болгож, зорчигчдоос гомдол, санал хүсэлт хүлээн авч эхэлсэн байна. Бусад тодорхой арга хэмжээнүүдийг ч аль болох хурдан танилцуулна гэлээ.

Мөн энэхүү хэрэг гарсны дараа цахим сүлжээнд цацагдсан нэгэн зурагт онгоцны үйлчлэгч эмэгтэй богино банзал, өндөр өсгийттэй ослын хаалгыг хаахаар оролдож буй нь олон нийтийн эгдүүцлийг хүргэжээ.

Интернэт хэрэглэгчид онгоцны үйлчлэгчийг бариу хувцас, өндөр өсгийттэй өөрийн амь насаа эрсдэлд оруулан байж зорчигчдын амийг аврахаар тэмцэж байгааг шүүмжилсэн бөгөөд дүрэмт хувцсыг солих шаардлага тавьсан байна.




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө