"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Тус хэргийг шүүх хурал маргааш буюу 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Нийслэлийн Прокурорын газраас Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.