УИХ-ын гишүүн Ц.Туваан  иргэдэд "үхэр тараасан" бол, Б.Баярсайхан эмнэлэгт "ор тарааж" иргэдийн шүүмжлэлд өртөв

УИХ-ын гишүүн Ц.Туваан иргэдэд "үхэр тараасан" бол, Б.Баярсайхан эмнэлэгт "ор тарааж" иргэдийн шүүмжлэлд өртөв

Монгол Улс бол төлөөллийн ардчилалтай, парламентын засаглалтай улс. Учир нь нэг хүний дарангуйлалтай хоёр том хөршийн дунд байдаг манайх шиг улс парламентын засаглалтай байх зайлшгүй шаардлагатай гэдэг.

Харин УИХ-ын зарим гишүүд парламентын засаглалын нэр хүндийг унагаж, хэрэгт холбогдох зэргээр элдвийн асуудалд нэр холбогддог.

Нөгөө талаар УИХ-ын гишүүд дахин сонгогдохын тулд сонгогчдын боловсролд сөргөөр нөлөөлөх олон янзын эд зүйл, ан амьтныг тойрогтоо тараадаг.

Энэ нь УИХ-ын гишүүн хүн хууль санаачлах бус эд материал тараадаг баян хүн гэх буруу ойлголтын зарим иргэдэд өгч байгаа. Тухайлбал, саяхан УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн зарим иргэдэд “бух үхэр” тарааж олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн төрөх эмнэлэгт ор, шүүгээний хамт өгсөн нь олон хүний шүүмжлэлд өртөөд байна. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь УИХ-ын 2020 оны сонгуулиар Завхан аймгаас сонгогдсон бөгөөд жүжигчин Б.Амараагийн төрсөн эгч нь юм. 

Ц.Туваан үхэр тараав

Б.Баярсайхан ор тараав

 




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө