Өнөөдөр /2023.05.12/ АН-ын зарим гишүүд мэдээлэл хийж, “Эрх чөлөө” фракц байгуулж буйгаа мэдэгдсэн.
Улмаар АН-ын есөн фракцадаа зориулж, “есөн дэд дарга, есөн нарийн бичгийн дарга” гэсэн албан тушаал гаргаж буйг эсэргүүцэж, намын дарга Л.Гантөмөртөө шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл тэд дөнгөж сая АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзаж, шаардлагаа хүргүүлсэн байна.
Энэ талаар бид А.Цэрэнбатаас тодруулахад, “Л.Гантөмөр дарга фракцуудаас есөн дэд дарга, нарийн бичгийн даргыг сонгохгүй, харин дэд тус албан тушаалууд дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Ингэхдээ ойрын хугацаанд ҮБХ-ны хурлаа хийж, сонгон шалгаруулалтын журмаа батална гэдгээ бидэнд мэдэгдлээ” гэв.