АН-ыг есөн дэд дарга, есөн нарийн бичгийн даргатай байхыг эсэргүүцэж, тус нам дотор "Эрх чөлөө" фракц байгуулагдаж буйгаа зарлав

АН-ыг есөн дэд дарга, есөн нарийн бичгийн даргатай байхыг эсэргүүцэж, тус нам дотор "Эрх чөлөө" фракц байгуулагдаж буйгаа зарлав

АН-д есөн фракц байгуулагдсан тул, тус нам есөн дэд дарга, есөн нарийн бичгийн даргатай байх бүтцийг бий болгож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2023.05.12/ АН-ын А.Цэрэнбат, н.Уртнасан, н.Чинбат нарын зарим гишүүд мэдээлэл хийж, намын дарга Л.Гантөмөрийг дүрмийн бус тоглолт хийхээ зогсоож, дүрмээ барьж ажиллахыг шаардлаа. Учир нь АН цомхон чадварлаг, багаар ажиллах ёстой байтал фракцуудад зориулж олон дэд дарга, нарийн бичгийн даргатай ажиллаж болохгүй гэдгийг илэрхийллээ. Иймд өнөөдөр тэд АН-ын дарга Л.Гантөмөрт “АН-ын дүрмийг гардуулна өгнө” гэсэн юм. Мөн АН-ын гишүүн А.Цэрэнбат, н.Уртнасан нар“Эрх чөлөө” төв байгуулж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, тус төв нь АН дотор байгуулагдаж буй нэгэн фракц бололтой. 




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө