Өнгөрөгч хоёрдугаар сард АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж, УДШ-ийн тогтоол гарсан. Харин саяхан С.Эрдэнэ, Х.Баттулга нар өөрсдөд нь хадгалагдаж байсан АН-ын гэрчилгээ, тамгыг нь Л.Гантөмөрт хүлээлгэн өгснөөр тус нам хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн гэж болно.
Тэгвэл АН-ын удирдлагын баг, бүтэц хийгдээд дуусаж байгаа аж. Тодруулбал, Л.Гантөмөр дарга гурван зөвлөхтэй, хоёр туслахтай, АН-ын есөн дэд дарга, есөн нарийн бичгийн даргатай нийт 118 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй байхаар тогтож байгаа аж.
“60 ямаанд мянган ухна” гэдэг шиг олон дэд дарга, олон нарийн бичгийн даргатай байна хэмээн шүүмжлэх хэсэг олон байгаа аж. Тэгвэл АН дотор есөн фракц бүлэглэл байгуулагдаад байгаа аж.
Тодруулбал, хуучин МоАХ, Шонхор, МДҮН фракцуудаас гадна УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хийморь” нэртэй фракц байгуулсан бол, тус намын залуус “Од”, “Морьтон”, “Анчин”, “Хангарьд”, “Опен” гэсэн таван фракцыг байгуулаад байгаа аж. Иймд шинэ, хуучин нийлсэн есөн фракцууддаа зориулсан есөн дэд дарга, есөн нарийн бичгийн дарга гэсэн орон тоог бий болгож, оролцоогоор нь хангаж байгаа ажээ.