Монголд суух Оросын сайд А.Н.Евсиков “Онц бөгөөд бүрэн эрхт элчин” цолтой нэгэн тул С.Лавровтой ижил хувцас өмсжээ

Монголд суух Оросын сайд А.Н.Евсиков “Онц бөгөөд бүрэн эрхт элчин” цолтой нэгэн тул С.Лавровтой ижил хувцас өмсжээ

Манай улсад ОХУ-аас суух элчин сайд А.Н.Евсиков өнгөрсөн долоо хоногт итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барьсан. Улмаар А.Н.Евсиков өчигдөр /2023.05.08/ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байдаг. 

Харин элчин сайд А.Н.Евсиков өчигдөр болсон уулзалтад оролцох үеэрээ, жирийн албаны хувцас биш "тусгай ёслолын бололтой хувцас" өмссөн нь манай зарим иргэдийн анхаарлыг татсан юм. Учир нь иргэд “Орос элчингийн хувцас ямар учиртай вэ” гэсэн асуултыг хөндөж байв. 

Тэгвэл манай улсад элчин сайдаар ажиллаж буй А.Н.Евсиков нь ОХУ-ын ерөнхийлөгчөөс олгосон “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” гэх цолтой нэгэн аж.

Улмаар ийм дипломат цолтой оросын албан тушаалтнууд энэхүү “дүрэмт хувцас”-ыг өмсдөг байна. Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” гэх цол, хэргэмтэй бөгөөд тэрбээр мөн ийм хувцас өмсөж, арга хэмжээнд оролцдог байна. 

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө