ЗГ: Яамдад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ

ЗГ: Яамдад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2023.05.09/ 10.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар, яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.