Сураггүй алга болоод байсан 87 настай иргэнийг гурван хоногийн дараа эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Сураггүй алга болоод байсан 87 настай иргэнийг гурван хоногийн дараа эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Дорноговь аймгийн цагдаагийн газарт энэ сарын 07-ны өдөр иргэн С-ээс өгсөн "87 настай манай аав Б нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг 6 тээврийн хэрэгсэл, 50 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 2 өдөр зохион байгуулан ажилласан байна. 

Ингээд өчигдөр буюу энэ сарын 08-ны өдрийн 17:50 минутанд 87 настай иргэн "Б"-г Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.