ШУУРХАЙ: Английн хааны ёслолд оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр эх орондоо ирнэ

ШУУРХАЙ: Английн хааны ёслолд оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр эх орондоо ирнэ

Энэ сарын 06-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслол Лондон хотноо болсон. Уг ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт оролцоод өнөөдөр /2023.05.08/ 17.00 цагт эх орондоо ирэх аж. 

Тэрбээр төрийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзтай уулзаж, Монголын ард түмний нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэсэн юм. .Цог Жавхлант Хааныг сэнтийд залах төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн 2000 гаруй төлөөлөгч оролцсон..Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна.Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд Британи нь барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон, ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс юм.




Өнөөдөр гахай өдөр

36 минутын өмнө