Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна. Маргааш буюу энэ сарын 8-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 10-нд нутгийн зарим газраар, энэ сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр.

Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -2...+3 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар  +18...+23 градус дулаан, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.