III Чарльз хааныг сэнтийд залах төрийн ёслолд АНУ-ын тэргүүн хатагтай ач охиныхоо хамт Украины төрийн далбааны өнгөтэй хувцасаар ижилсжээ

III Чарльз хааныг сэнтийд залах төрийн ёслолд АНУ-ын тэргүүн хатагтай ач охиныхоо хамт Украины төрийн далбааны өнгөтэй хувцасаар ижилсжээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын III Чарльз хааныг сэнтийд залах төрийн ёслол өнөөдөр Лондон хот дахь Вестминстер сүмд болж буй. 

Хаан ширээнд залах ёслолд АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон болон Борис Жонсон, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Бутаны хаан, хатан зэрэг улс төрийн зүтгэлтнүүд Чарльз хааны дүү нар,  ууган хүү, ханхүү Уиллиам гэргий, үр хүүхдүүдийн хамт, мөн отгон хүү ханхүү Харри нар очсон байна. Энэ үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден ач охиныхоо хамт хаан ширээнд залах ёслолд оролцохдоо Украины ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлж Украины төрийн далбааны өнгөтэй хувцсаар ижилсжээ.