Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр болон гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Санал хураалтад 38 гишүүн оролцож, 77.6 хувийн саналаар тогтоолын төслийг батлав. Тогтоолын төсөл нь ажлын хэсэг байгуулах болон гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтой уулзах гэсэн агуулгатай байгаа аж. Ажлын хэсгийн ахлагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүнээр Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, О.Цогтгэрэл нар ажиллахаар болжээ.