УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "2012-2016 оны сонгуулийн жагсаалтад болж бүтэхгүй байгаа нөхөд буюу намын даргын ойрын хүн цүнхтэй мөнгөө бариад ороод ирсэн гэдгийг иргэд, зарим гишүүн хэлж байгаа. Тэгэхээр 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийг оруулахаар батлагдсан тохиолдолд Монгол Улсын эрх барьж байгаа намын даргын хувьд хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг оруулахгүй гэдгээ батлах хэрэгтэй. Үүний оронд эмэгтэй, манлайлагч залуу, ёс зүйтэй, мэдлэгтэй хүнийг нэр дэвшүүлэх нь зөв. ХҮН намын даргын хувьд үүнийг санаачлаад, АН-ын дарга Л.Гантөмөрийг уриалж байна" гэж асуув.
Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа "Эрх баригч намын даргын хувьд зөвшөөрч байна. Хэрэв АН-ын хувьд зөвшөөрвөл ХҮН намтай гурван намын хүрээнд санамж бичиг зурахад бэлэн байна"гэлээ.