Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ удаа Үндсэн хуульд
- Сонгуулийг пропорциональ буюу холимог тогтолцоотой болгох
- УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152 болгох өөрчлөлтийг тусгаж байгаа юм.
Тэгвэл маргаашнаас /2023.05.06/ эхлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэл гишүүд тойрогтоо ажиллаж "УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152 болгох"-ыг дэмжих эсэхээр иргэдээс саналыг нь сонсох аж. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр сануулж, "Тойргийн төлөөллийг хангах зорилгоор гишүүдийн тоог нэмэгдүүлж байгааг сайн ойлгуулах хэрэгтэй. Ганц хүн амын тоонд харьцуулж тоог нэмэх гээд байгаа юм биш. Ажлын хэсэг энэ тал дээр сайн ажиллаж, гишүүдэд мэдээлэл өгөхөд анхаараарай" гэлээ.