Ж.Батсуурь: Үндсэн хуулийн цэц гэж улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг субьект бий болжээ

Ж.Батсуурь: Үндсэн хуулийн цэц гэж улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг субьект бий болжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.05/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “ Үндсэн хуулийн цэц гэж улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг субьект бий болжээ. Маш дураараа есөн хүн бий. Ардчилсан намыг олонх болж Засгийн газраа байгуулсан цаг үед “давхар дээл”-ийг байнга эсэргүүцдэг. Ардын намыг ялах үед “давхар дээл”-ийг зөвшөөрсөн шийдвэр гаргадаг. Эрх зүйн чадамжгүй даргатай сүбьект үүсчхээд байна. Аль өнгөрсөн жил төрийн албаны дээд хязгаарт хүрээд ажиллах боломжгүй болчихсон. Яагаад "Шүүр" ажиллагаанд ордоггүй юм.  Улс төрийн, гэр бүлийн  бүх харилцаа итгэлцэл дээр тогтдог. Бид нар зөв шийдвэр гаргахын тулд олон талаас нь ярилцах ёстой. Судлаач, эрдэмтэд нэг талыг барьж яриад байна. Энэ шийдвэр гаргахад нөлөөлж буй ч цаашдын үр дүнд сайнаар нөлөөлөхгүй шүү. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос Үндсэн хуульд таван багц асуудлаар нэмэлт, өөрчлөлт хийх саналаа хүргүүлсэн. Үүнээс пропорциональ тогтолцоо л орж байна" гэлээ. 

 

ҮЗЭХ: