Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Амьтны тухай хууль 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр батлагдаж байсан ба нэмэлт, өөрчлөлт хийх, салбарын болон бусад хууль, эрх зүйн орчинтой уялдуулах шаардлагатай байна.
Иймд тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг амьтан судлалын салбарын эрдэмтэд, амьтны мэргэжлийн зөвлөлийн гишүүд, ан амьтны мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан БОАЖ-ын Сайдын тушаалаар байгуулахаар боллоо.