УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.05/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
ВИДЕО:
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуулийг ойр, ойрхон өөрчлөхийг би дэмждэггүй. Нэгдүгээрт, пропорциональ буюу намын жагсаалтын ард хүн сонгогдохыг би дэмждэггүй. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс гадна тоог нэмэх асуудлыг иргэд дэмжихгүй. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгодог хувилбарыг бид өмнө нь буюу 2012 онд хэрэгжүүлсэн. Энэ бол хаалгаар өшиглөж явуулахаар тооноор ороод ирж буйтай адилхан хувилбар. Манайхан “Санал гээгдэхгүй болгохын тулд ийм тогтолцоотой болгох ёстой” гэсэн сонин юм яриад байгаа. Олон ургалч зах зээлийн тогтолцоотой нийгэмд 100 хувийн санал авдаг гишүүн байхгүй шүү дээ. Цаашдаа ч байхгүй. Тэгэхээр саналаа өгөөгүй хүн гишүүн болчихоор гишүүн болгосныхоо төлөө санал өгсөн олонх дургүйцнэ. Намын жагсаалтын ард янз бүрийн хэрэгт холбогдсон, ард түмний итгэлийг алдаж байсан хулгарууд ороод л ирнэ. Жагсаалтын төгсгөлд бичигдсэн нэр хүндтэй хүнийг дугуйллаа гэхэд эхэнд бичигдсэн нэр хүндгүй нөхөр сонгогдох нь. Муу хүмүүс намын жагсаалтын ард нуугдаад байхаар яаж нам төлөвшиж, нэр хүнд нь өсөх юм бэ. Ялангуяа ард түмний дургүй хүмүүс 2024 оны сонгуулийн дараа энд сууж байвал дэлбэрнэ шүү. Энэ тогтолцоогоор нам ч бэхжээгүй, улс орон ч хөгжөөгүй. Гишүүдийн тоог дэмжихийг ч би эсэргүүцэж байгаа. Ард иргэдээс л сайн асуу” гэлээ.