Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн өөрчлөлтийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Засгийн газраас боловсруулан өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь ганцхан заалттай буюу 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм.