Х.Нямбаатар: Гишүүд байнгын хороодод давхар ажиллаж ачааллын улмаас хуулийн төсөл бүрд хяналт тавьж чадахгүй байна /ВИДЕО/

Х.Нямбаатар: Гишүүд байнгын хороодод давхар ажиллаж ачааллын улмаас хуулийн төсөл бүрд хяналт тавьж чадахгүй байна /ВИДЕО/

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Д.Сарангэрэл гишүүний асуултад хариулт өглөө. 

Тэрбээр “Тооны хувьд тухайн үеийн нөхцөл байдал буюу 1992 оны шинэ үндсэн хуулийг хэлэлцэж байх үед хуулийн төслийн эх баригч М.Чимэд гуй анх 120 гишүүний тоотой парламентын гишүүний тоог анх төсөлд оруулсан. Тухайн үед хэлэлцүүлэг зохион байгуулахад оролцож байсан АИХ-ын гишүүд эдийн засаг хүнд үед 51 болгож багасгая. Олон гишүүн байх нь зохисгүй гэх зөвшилцлийн үр дүнд өнөөгийн 76 гэх тоо гарч ирсэн.

Өнөөдөр нэгдүгээрт хүн амын тоо их болсон. Хоёрдугаарт парламентад нэг хүний нэг гишүүний эрх мэдлийн жинг бууруулах шаардлага бий болсон. Мөн парламентын гишүүд хоёроос гурван байнгын хороонд харьяалагдаж байгаа. Иймд ачаалал маш өндөр байгаагаас байнгын хороогоор хэлэлцэж буй төсөл бүрд гишүүд харьяалагдаж байна уу гэх том асуудал үүсэж байна. Мөн гишүүдийн тоог нэмж буй улс төрийн ач холбогдол нь санал гээгдэхээ больж, улс төрийн намын төлөвшил алдаа гаргахад нөлөөлж байна.

Түүнчлэн баялгийн тэгш бүр хуваарилалт явагдаж эрсдэл үүссэн. Эдгээр асуудлаас ангижрах гарц бол гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоо руу шилжих явц юм. Гишүүдийн тоо нэмэгдсэн тохиолдолд таваас доошгүй намын бүлгүүд үүсэх магадлалтай байгаа. Бүлэг үүснэ гэдэг нь шийдвэр гаргахад нэмэр болж, парламентын цөөнхийн хяналт хамгийн дээд түвшинд орж ирнэ” гэв.

ҮЗЭХ: