Д.Сарангэрэл: 76 гишүүн хэт цөөн учир худалдагдаж байна гэх. Тэгвэл 152 болговол хахууль авахгүй гэх баталгаа хаана байна /ВИДЕО/

Д.Сарангэрэл: 76 гишүүн хэт цөөн учир худалдагдаж байна гэх. Тэгвэл 152 болговол хахууль авахгүй гэх баталгаа хаана байна /ВИДЕО/

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Үндсэн хууль гэдэг бол төр ард түмэнтэйгээ хийсэн гэрээ. Тиймээс үүнийг парламент болон намууд дангаараа шийдэх боломжгүй. Энэ асуудалд бид маш нухацтай маш болгоомжтой хандах ёстой. Энэ хуулийн төслийг ЗГ  хуулийн дагуу өргөн барьсан. Яагаад гэвэл УИХ өөрийн үйл ажиллагаатай хуулийн төсөл өргөн баривал эрх ашгийн зөрчил гарах учир ЗГ энэ хуулийн төслийг өргөн барьсан гэж ойлгож байна. Мөн тогтолцооны өөрчлөлт гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийн төслийг хийхдээ мэргэжлийн судлаачдын гаргасан суурин дээр суурилсан гэж ойлгосон.

Тухайлбал, 76 гишүүн хэт цөөн байгаа учир нэг гишүүний товч дарах эрх хүчин чадал өндөр байна. Хоёрдугаарт 76 гишүүн худалдагдахад амар гэж үзсэн байна. Тэгвэл 152 гишүүн болгохоор худалдагдахгүй гэх баталгаа хаана байна. Бас тооны өөрчлөлт хийгээд парламент шулуун шударга болно гэхэд итгэлгүй байна. Тиймээс энэ тайлбарыг үндэслэлтэй хиймээр байна. Гол нь гаргаж буй тооны үндэслэлээ олон түмэнд тайлбарлах ёстой. Иргэдэд ийм ойлголт байхгүй байгаа учраас 76 хулгайчийн тоо 152 болох нь өмнөхийнхөө идэж уухыг яая гэж байж нэмэгдвэл яах юм гэдэг ойлголт явж байна. Өнөөдөр нүүрсний хулгай, тендер, ЖДҮ-ийн хулгай гээд есөн шид нь бүрдсэн. Энэ цөөхөн хэдэн хүний асуудал. Эдгээр асуудалд огт оролцоогүй хүмүүс байна. Гэвч бүгд оролцсон гэх ойлголтыг авсан. Яаж ч өөрийгөө цэвэрлэж, баталж харуулах гээд нэмэргүй болсон. Тиймээс нэр дэвшилт нь дээрээ анхаарах ёстой” гэлээ.

ҮЗЭХ: