Өнөөдөр УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ өнөөдрийн /2023.05.05/ хуралдаанаар  Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ.

Харин одоогоор Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас боловсруулан өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь ганцхан заалттай буюу 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдэж ирэх даваа гаригаас УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдийн саналыг сонсохоор төлөвлөжээ.