МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Монсор, Ж.Золзаяа нарыг томиллоо

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Монсор, Ж.Золзаяа нарыг томиллоо

УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх болсонтой холбогдуулан үйл ажиллагаагаа эрчимжүүлж, цаг сунган хуралдсааар байна. Өчигдөр орой чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлсэн томилуулсан хүмүүсийн бүрэн эрхийн хугацаа дууссан. 

Иймд өчигдөрийн хуралдаанаар дараагийн хүмүүсийг нь томилуулах саналаа Засгийн газар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн юм. Тодруулбал, "Мандал" санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн гишүүн Н.Монсор, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нарыг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчдийн сонсголыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд зохион байгуулсан.

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Н.Монсор, Ж.Золзаяа нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжлээ.