Алдарт зохиолч Уиллиам Шекспирийн "Макбет" зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн "Макбет" эмгэнэлт дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх удаа толилуулах гэж байна.
Тус бүтээлийг ДБЭТ-ын Ерөнхий найруулагч С.Баттулгын найруулгаар 2023 оны тавдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгох юм. Тухайн эмгэнэлт жүжигийн үйл явдал XI зуунд Шотландад өрнөдөг. Цэргийн алдартай жанжин Макбет эрх мэдэлд улайран шунасан эхнэрийнхээ нөлөөгөөр өөрийн толгойгүй мэт харалган авирласаар, улс орон, ард түмнийхээ дайсан болж, улмаар амь насаа алддаг талаарх эмгэнэлт явдлын тухай өгүүлдэг аж.