Монгол Улсын дотоодын цэргийн албан хаагч олон улсын бүжиг дэглээчдийн “Престиж-2023”  уралдаанд оролцож, гран-при шагнал хүртжээ

Монгол Улсын дотоодын цэргийн албан хаагч олон улсын бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаанд оролцож, гран-при шагнал хүртжээ

ОХУ-ын Улан-Удэ хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-30 өдрүүдэд олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаан болсон. 

Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн дэд ахлагч Б.Ууганбилэг амжилттай оролцож, "Гран-при" шагнал хүртсэн байна. Тэрбээр “Престиж-2023” уралдаанд Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, туслах найруулагч МУСТА, цагдаагийн ахлах дэслэгч Ё.Дамчаабадгарын дэглэсэн “Сарлагийн эзэн”, “Алтайн ятга” бүжгээр оролцжээ.

Т.Бямбажаргал